Орос, Монгол улс дэлхийн хоёрдугаар дайны дүнг гуйвуулахыг шийдвэртэй эсэргүүцэх бодолтой байна. Халх голд японы армийг хамтран ялсан 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад болсон ёслолын арга хэмжээний үеэр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. Энэхүү ялалт дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн ЗХУ, Монгол Улс төдийгүй дэлхий дахинд нүүрлэж байсан олон аюул заналаас сэргийлсэн гэж ерөнхийлөгч тэмдэглэллээ. Янз бүрийн байр суурийг үл харгалзан энэхүү ялалт манай хоёр орны хөгжилд түлхэц болж, тусгаар тогтнолд нэмэр болсон. Манай хоёр орон болоод нийт хүн төрлөхтөнд нүүрлэж байсан олон аюул заналаас энэхүү ялалт сэргийлсэн. Энэхүү хамтарсан ялалтыг тэмдэглэх нь бидний үүрэг юм. 
Тэмдэглэлт ойг тохиолдуулан Улаанбаатар хотод болж байгаа ёслолын ажиллагаа ЗХУ-ын баатар Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ. Тэрээр 1939 оны 5-9-р сард Квантуны армийн давшилтын эсрэг цэргийн хамтарсан ажиллагааг тэргүүлж байсан. Тэд дайсныг бут ниргэсэн юм. ЗХУ болон Монгол улсын цэргүүд давуу хүчтэй дайсны бүх халдлагыг таслан зогсоож, ийм дайсныг зөвхөн зэвсгээр бус байлдааны ах дүүгийн нөхөрлөлийн хүчээр дарж болохыг баталсан билээ. Д.Медведев энэ тухай сануулаад, энэхүү ялалт олон улсын бодлогыг өөрчилж, Япон улс фашист Германы талд ЗХУ-ын эсрэг үл дайтах шийдвэрт нөлөөлсөн төдийгүй 1941 онд Алс Дорнодоос Москвад цэргийн иомоохон хүчнийг бөөгнөрүүлсэн нь нийслэлийг батлан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Халх голын тулалдааны ач холбогдол түүх болон орчин үед илэрхий байна гэж Оросын шинжлэх ухаан академийн Олон улсын харилцаа болон Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн профессор, түүхийн ухааны доктор Андрей Володин үзэж байна. Халх голын ялалт нэн чухал, тодорхойлох ач холбогдолтой байсан. Энэ тулалдаан 1941 онд ЗХУ-ын эсрэг халдах хэрэггүй болохыг Япон улсад харуулсан. Зөвлөлт-японы илүү өргөн хүрээнд энэхүү ялалт Зөвлөлтийн Арми 1945 оны 8-9-р сард ялалт байгуулах түүхэн урьтал нөхцөл болсон юм. Орос улс Дорнын зүг дахин эргэж, гадаад бодлогоо тэнцвэржүүлж байгаа нь Халх голын тулалдааны орчин үеийн ач холбогдол юм. Орос, Монголын харилцаа улам бэхжиж байгааг энэхүү ёслолын ажиллагаа харуулж байна. Улаанбаатар хотод болж байгаа ойн ёслолын ажиллагаа он цагийн нугачаанд шалгарсан орос-монголын харилцааг идэвхжүүлэхэд шинэ түлхэц болж байна. Олон талын хамтын ажиллагааг төрөлжүүлэхэд шинэ нөхцөл бүрдүүлэх стратегийн түншлэлийн тухай тунхаглалд талууд гарын үсэг зуржээ.