Хамтын Аюулгүй Байдлын тухай Гэрээний Байгууллагын /ХАБГБ/ Москва дахь нэгдсэн штаб Шуурхай Хариулах Хамтын Хүчний /ШХХХ/ хамтарсан сургуулилтын эхний үе шат өнөөдөр эхэллээ. Энэ шатанд эвслийн хамтын ажиллагааны цэрэг-улс төрийн асуудлыг боловсруулна. Хоёр, гурав дахь шатны сургуулилт Белорус, Казахстаны нутаг дэвсгэрт болно. Оросын талаас сургуулилтад Агаарын десантын цэргийн 98-р дивизийн батальон, десант-давшилтын бригадын бие даасан 31 дэх анги нэгтгэл, Онц байдлын яамны онцгой эрсдэлтэй ажиллагаа явуулах төв оролцоно. Белорус, Узбекистанаас бусад ХАБГБ-ын гишүүн 7 орон 6-р сарын 14-нд Москва хотноо ШХХХ байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Баримт бичигт зааснаар ШХХХ нь улсын байгууллагын дээд зэргийн хөдөлгөөнт хэсэг, хууль сахиулах байгууллага, онц байдлын хор уршгаас сэргийлж, арилгах албаны тусгай анги багтаж байгаа тусгай анги нэгтгэлийн цэргийн бүрэлдэхүүнээс бүрдэж байна.