Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар өнөөдөр 70 жилийн ой тэмдэглэж байгаа Халх голын тулалдаанд оролцсон орос, монголын ахмад дайчдыг шагналаа. Зөвлөлт, Монголын цэргүүд 1939 оны 8-р сард монголын нутагт цөмөрсөн японы армийн шилмэл хэсгийг бут ниргэсэн юм. Тухайн үед Япон улс гитлерийн Германы холбоотон байсан, ЗХУ ийнхүү ялснаар дэлхийн хоёрдугаар дайнд хоёр фронтод байлдааны ажиллагаа явуулахаас зайлсхийж чадсан юм. Хоёр орны ард түмэн бие биедээ туслахад ямагт бэлэн байсан гэж Орос улсын төрийн тэргүүн тэмдэглэллээ. Монголын хил дээр цэргийн мөргөлдөөн болох үед, мөн дэлхийн хоёрдугаар дайнд бие биедээ тусалж байсан. Орос-монголын яриа хэлэлцээ болох үеэр стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурав. Улаанбаатар төмөр зам компанийн үнэт цаасны 50 хувийг Оросын төмөр зам компанийн итгэмжлэх удирдлагад шилжүүлэх гэрээ байгуулж, монгол улсын нутаг дэвсгэрт уран олборлох хамтарсан компани байгуулахаар шийдсэн юм.