БНАСАУ пуужин туршсан тул Орос улс аюулгүй байдлаа хангах үүднээс Алс Дорнодод С-400 зенитын цогцолбор байрлуулсан гэж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Николай Макаров лхагва гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. Умард Солонгосын харвасан пуужин амжилтгүй болбол бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, пуужингийн хэсэг оросын нутаг дэвсгэрт унахаас урьдчилан сэргийлэх үүднээс С-400 дивизионыг байрлуулсан гэж тэр хэллээ. Цөмийн төхөөрөг байгаа, мөн туршилт хийж байгаа БНАСАУ-ын хээрийн газар оросын хилтэй нэлээд ойрхон байна гэж Макаров хэлэв. Пхеньяны харвасан пуужин амжилтгүй болбол С-400 цогцолборыг ажиллуулах уу? гэсэн асуултанд “Тийм боломж бий” хэмээн Жанжин штабын тэргүүн хариулжээ. Нэг С-400 дивизион 6 хөөргөх төхөөрөг, сансрын объектын байршлыг тогтоох, удирдах чадалтай.