Өмнөд Солонгосын ажиглалтын газар дээрх төв мягмар гаригт хөөргөж, тойрог замын тооцсон хэсэгт гараагүй STSAT-2 хиймэл дагуултай өнөөдөр холбоо тогтоож чадсангүй. Хиймэл дагуулыг хөөргөснөөс 100 минутын дараа түүнтэй холбогдох ёстой байсан Норвег дахь хиймэл дагуулын холбооны төв сансрын энэ аппаратаас дохио хүлээж аваагүй байна. KSLV-1 пуужин мягмар гаригт газраас амжилттай хөөрч, хоёр угсардаг хэсэг нь ажиллажээ. 100 кг жинтэй хиймэл дагуул тэднээс салсан ч, тойрог замын тооцсон хэсэгт гараагүй тухай Ренхап агентлаг уламжлав. Орос, Солонгосын мэргэжилтнүүд хамтран пуужин тээгчийг бүтээжээ. Горимын дагуу ажилласан эхний угсардаг хэсгийг оросын тал бүтээсэн тухай Роскосмос уламжлав.