Саяно-Шушений УЦС-ийг сэргээн засварлахад Оросын хадгаламж банк 20-н тэрбум рублийн зээл өгөхөөр шийдвэрлэлээ. Тус банкны тэргүүн Герман Греф, ерөнхий сайд Владимир Путинтэй уулзахдаа ойрын өдрүүдэд зөвшөлцөөнд гарын үсэг зурна гэж мэдэгдлээ. 10-н тэрбумийн хэмжээтэй зээлийн хэсгийг он дуусахаас өмнө гаргаж өгнө гэж Греф нэмж хэллээ. Тус станцийн сураггүй алга болсон хүмүүс болон амь үрэгдэгсдийн гэр бүлд өгөх тусламжийн мөнгийг Сбербанк олгоно гэж тэр мэдэгдлээ. Оросын томоохон Саяно-Шушений УЦС-д 8-р сарын 17-нд машины зааланд гэнэт ус орж ирснээс болж осол болсон юм. 3-н агергат бүрмөсөн устаж 7 нь эвдэсэн байна. 69-н хүн нас барж, 6-н хүн ор сураггүй алга болсон байна.