Орос Монгол улсууд Халх голын ялалтын 70-н жилийн ойг тэмдэглэж байна. Энэ түүхт ойг тэмдэглэх ажиллагаанд оролцохоор ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Тэр Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хамт японы милитаристуудтэй хийсэн Халх голын дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчидад төрийн шагнал гардуулна. Энэ ялалт ЗХУ руу дайрах гэж байсан японы төлөвлөгөөг тасалдуулж, эх орны их дайны эхний жилүүдэд зөвлөлтийн дайчдыг хоёр фронт дээр зэрэг байлдах аюулаас аварсан билээ. Орос, Монгол улсуудын ерөнхийлөгчид хэлэлцээр хийх бегеед тегсгелд нь хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны багц баримт бичигт гарын үсэг зурна. Эдгээр нь «Эрдэнэт», «Монголросцветмет» үйлвэрүүдийн төмөрлөгийн хамтарсан компаниудад шинээр хөрөнгө оруулах, стратегийн орд газруудыг боловсруулах, Монгол улсад авто болон төмөр зам байгуулах зэрэгт оросын компаниудыг оролцуулах, Оросын сибирийн бус нутагт монголын малын махны экспортыг, Оросын хөдөө аж ахуйн техникийн экспортыг Монгол улсад тус тус нэмэгдүүлэх зэрэг асуудлууд юм.