Орос улс сайхан бүсгүйчүүдээрээ алдартай. Тэд хаа ч явсан олны анхаарлыг татдаг. Харин оросууд өөрсдөө бүсгүйчүүдийнхээ гоо сайхныг тэр бүр анзаардаггүй байж. Судалгааны томоохон холдингийн явуулсан нийгмийн санал асуулгаар сүүлийн 15 жилд байдал үндсээрээ өөрчлөгджээ.  Орос бүсгүйчүүл хамгийн үзэсгэлэнтэй, сайхан бүсгүйчүүл улам олширч байна гэж санал асуулгад оролцсон оросын иргэдийн талаас илүү хувь нь үзэж байна. Зуны цагт сэтгэл санаа өөдрөг байгаатай холбоотойгоор хүн төрлөхтний үзэсгэлэн төгөлдөр болсоор байгаа бүсгүйчүүдийг хүмүүс анзаарах болсон гэж сэтгэл зүйч Татьяна Шишова тэмдэглэж байна.  Одоо зун, цаг агаар сайхан байгаа нь үүнтэй холбоотой. Хүний дотоод байдал гадаад төрхөөр илэрдэг. Амьдралдаа сэтгэл хангалуун байгаа хүн бүхнийг өөдрөгөөр харж, улам их инээмсэглэнэ. Гэрэл гэгээтэй, аз жаргалтай төрхтэй байна.  Гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүл олширсон бус оросуудын гоо үзэсгэлэнг үзэх үзэл нь өөрчлөгдсөн хэрэг хэмээн зарим социологич үзэж байна. Гоо бүсгүйчүүлийн тоог гаргахад гоёмсог хувцас ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан гэж Социологийн хүрээлэнгийн хэлтсийн дарга Александр Гофман үзэж байна.  Хүн амын олонх нь тариачин байсан тэр үед мяраалаг эмэгтэйчүүдийг үзэсгэлэнтэй гэж үздэг байсан. Одоо урт хөлтэй бүсгүйчүүлийг гоо үзэсгэлэнтэй гэж үзэж байна.