Орос улс ойн түймэр унтраахад Грект тусална. Ерөнхийлөгч Д.Медведевийн зарлигаар Орос улсын Онц байдлын яам энэ улсад түймэр унтраах зориулалттай Ил-76 болон Бе-200 нисэх онгоц илгээнэ. Нисэх онгоц даваа гаригт ниснэ. Усны тусгай төхөөрөг бүхий Онц байдлын яамны нисэх онгоц түймрийн газар ажиллана. Дэлхийд хамгийн томд ордог түймэр унтараахад ашигладаг Ил-76 нисэх онгоцыг “усны бөмбөгдөгч” хэмээн нэрлэдэг байна. Нисэх онгоц нэг удаа 42 тонн ус асгах чадалтай. Бе-200 нисэх онгоц 12 тонн ус тээх чадалтай. Халуу шатаж, хүчтэй салхи дэгдэсний улмаас Грект баасан гаригт түймэр дэгджээ. Одоо Афин хотын захад түймэр шатсаар байна. Нийслэлд онц байдал зарлаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Грекийн түймэр унтарахаад Итали, Франц улс тусалж байна.