Буддын шашны лам нар энэ жилээс орос улсын армид алба хаах боломжтой гэж Оросын буддын шашинтнуудын тэргүүн Пандито Хамба лам Дамба Аюшеев энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. Буддын шашинтнууд 10 хувиас давж байгаа цэргийн тэр хэсэгт лам нарыг алба хаалгахаар илгээнэ гэж тэр хэллээ. Батлан хамгаалахад буддын шашны төлөөлөгч бий болно. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Буриадад айлчлахдаа, Оросын буддын шашны томоохон хийд болох Иволгийн дацанд очсон юм. Энэ үеэр лам нарыг алба хаалгах асуудлыг хэлэлцэсэн гэж Д.Аюшеев хэллээ. Орос улсын ерөнхийлөгч Буриадад айлчлахдаа Оросын энэ шашны урсгалыг дэмжинэ хэмээн амлажээ. Буддын шашинтнуудын тэргүүн ерөнхийлөгчийг бүх талаар дэмжиж, түүнийг бурхантай адилтгахыг сүсэгтнүүддээ уриаллаа. Д.Медведев мягмар гаригт Монгол улсад айлчилж, Халх голын ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.