Орос-монголын тактик-тусгай сургалтад оролцож байгаа Сибирийн цэргийн тойргийн цогц засварын засвар-сэргээх батальон 2 мянга гаруй км марш гүйцэтгээд тогтсон хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээр Монгол Улсын нутаг дэвсгэрт ирлээ. Сибирийн цэргийн тойргийн анги болон Монголын зэвсэгт хүчин хээрийн нөхцөлд майхан босгож, хэд хэдэн технологийн шугамтай засвар-үйлдвэрийн бүс байгуулж, цэргийн техникийн хангамжийн бодит даалгавар боловсруулах 2 дахь шатны сургалтаа эхэллээ. Сургалтын энэ шатанд байлдааны техник, түүнийг сэргээж, засварлах бодит даалгавар боловсруулна. Төлөвлөгөөний шинжтэй энэ сургалт 2009 оны 9-р сарын 15 хүртэл үргэлжилнэ. Сибирийн цэргийн тойргийн цэргийн бүлгийн 1939 онд Халх голд байлдааны ажиллагаа болсон газар хөшөө дурсгалыг засч, сэргээх ажлыг Орос-монголын комисс өндөр үнэлсэн юм.