Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн Монгол улсад хийх айлчлалын үеэр орос хэл судалж, уран бүтээлийн уулзалт, үзэсгэлэн, семинар зохион байгуулах боломжтой Оросын хоёр төвийг 8-р сарын 25-нд Монгол улсад нээнэ. Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн академиийн салбар сургууль болон Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн их сургуульд энэ хоёр төвийг байгуулна. Халх голын ялалтын 70 жилийн ойн баярын өдрүүдэд энэ хоёр төвийг албан ёсоор нээнэ. “Оросын ертөнц” сангийн бүс нутгийн хөтөлбөрийн удирдах газрын дарга Георгий Толорийн хэлснээр Монгол улс орос хэл тархасан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг орны нэг юм. Тэнд хүн амын 12 хувь буюу 380 мянган хүн орос хэл судалдаг. Оросын 126 их дээд сургуульд монголын 1300 охид, залуус сурч байна. Үүнээс гадна “Оросын ертөнц” сан ойрын үед Монголын хэд хэдэн их дээд сургуульд оросын соёл судлах танхим нээхээр төлөвлөж байна.