Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 8-р сарын 25-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна. Тэрээр Халх голын зөвлөлт, монголын цэргийн ялалтын 70 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцож, мөн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзана. Манай нэвтрүүлэгт оросын нэрд гарсан монгол судлаач, улс төр судлалын ухааны доктор Галина Яскина оролцож байна. Орос улсын ерөнхийлөгчийн айлчлалын талаар ямар бодолтой байгаа талаар түүнээс асуусан юм. Орос улсын ерөнхийлөгч Улаанбаатар хотод айлчилж байгаа нь орос-монголын орчин үеийн харилцааны түүхэнд үнэхээр тэмдэглэлт үйл явдал болж байна. Нэг талаас стратегийн түншлэл, түүний шинэ чанарыг хөгжүүлэхэд шинэ алхам болж байна. Нөгөө талаас манай хоёр ард түмэн сэтгэл зүрхээрээ холбогдсон байдал орос-монголын харилцааны прагматик эринд нэлээд хүчтэй байдаг. Ерөнхийлөгч Д.Медведев Монгол улсад айлчилж байгаа нь ЗХУ болон Монгол Улс байлдааны хамтын ажиллагааны хүчээ харуулсан Халх голын мөргөлдөөнийг шийдэхэд Монгол Улсын гүйцэтгэсэн үүргийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байгаа хэрэг билээ. Халх голд болсон үйл явдал нь нэг ёсондоо дэлхийн хоёрдугаар дайны эхлэл байсан. Урьдын жилүүдэд тогтсон найрамдал зөвхөн эдийн засгийн үндэст тулгуурлаагүй болохыг энэхүү айлчлал гэрчилж байна. Д.Медведев 8-р сарын 25-нд Монгол Улсын шинэ ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзана. Монгол Улсад 5-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа манай хоёр талын стратегийн хамтын ажиллагаанд ямар нэг завсарлага гарсныг бид ажиглаагүй бөгөөд худалдаа эдийн засаг бусад салбарт урьд төлөвлөсөн төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлж байна. Монгол улсын шинэ удирдлага төлөвлөж, боловсруулснаа хадгалах бодолтой байгааг бид мэдэрч байна. Тиймээс орос улсын ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчийн яриа хэлэлцээний үеэр худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тухайлбал уул уурхай, тээвэр, хөдөө аж ахуйн салбарт томоохон төсөл хэрэгжүүлэхэд тэргүүн зэргийн анхаарал хандуулна. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд хамтын ажиллагааны гол хөдөлгөх хүч болох, мөн дэлхийн зах зээлд эрэлт ихтэй “Эрдэнэт”, “Монголросцветмент” зэрэг компанийн үр ашгийг дээшлүүлэх асуудлыг багтсан байгаа. Мөн тээврийн салбарын хамтын ажиллагааны ирээдүй, “Росатом”-ын шугамаар Дорнодын зангилаанд тандан судалгаа, олборлолт, ураны хүдрийг боловсруулахад Монгол улстай хамтын ажиллагаагаа хэвийн болгох яриа хэлэлцээ үргэлжилнэ. Яриа хэлэлцээний үеэр хоёр талын практик түншлэлийн бусад асуудал тухайлбал хил болон бүс нутаг хоорондын харилцааг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэх, монгол боловсон хүчнийг Оросын их дээд сургуульд бэлтгэх зэрэг асуудлаг хэлэлцэх юм. Энэ удаагийн уулзалт орос-монголын харилцаанд шинэ түлхэц болно гэж найдаж байна. Орос улс болон Монгол улс бэрхшээлтэй тулгарч байгаа дэлхийн эдийн засгийн хямарлын нөхцөлд энэ нэн чухал билээ. Манай нэвтрүүлэгт улс төр судлалын ухааны доктор, оросын нэрд гарсан монгол судлаач Галина Яскина оролцлоо.