Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Буриадын нийгэм-эдийн засгийн байдалтай газар дээр нь танилцана. Саяно-Шушены усан цахилгаан станцад гарсан осолтой холбогдуулан Улаан-Үд хотод Сибирийн эрчим хүчний тэнцвэрт байдлыг хадгалах зөвлөлгөөн зохион байгуулах нь айлчлалын гол зорилт байна. Усан цахилгаан станцад очиж байдалтай танилцсан ерөнхий сайд В.Путин холбогдох арга хэмжээний талаар утсаар төрийн тэргүүнд мэдээлсэн юм. Айлчлалын хүрээнд ерөнхийлөгч Иволгийн дацан буддын шашны сүм хийд, агаар болон цэрэг аж үйлдвэрийн тэргүүлэх үйлдвэрийн нэг Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэрт очино. Ерөнхийлөгч Д.Медведев Буриадаас Халх голд японы милитаристуудыг бут ниргэсэн зөвлөлт-монголын цэргийн ялалтын 70 жилд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцохоор Монголыг зорино.