0Каннд болж байгаа оросын урлагийн их наадам хоёр агуу соёлын хооронд цаг хугацааны гүүр болж байна. Номин хөх эргийн нийслэлд ням гаригт энэ наадам эхэллээ. Францын өмнөд хэсэгт хөгжим, театр, кино, уран зураг, ардын гар урлал зэрэг бүх төрөл жанраар оросын соёлыг танилцуулна. Оросын Татарстаны бүгд найрамдах улсын дуу, бүжгийн улсын ансамбль наадмыг нээх эрхтэй болжээ. Францчүүд оросын урлагийг ихээхэн сонирхож байна. Орос-Францын жилийн өмнө Каннд наадам болж байна. Хоёр орны түүхэнд урьд байгаагүй энэ төсөл 2010 онд хамтын ажиллагааны бүх салбарыг хамарна.