Энх тайван тогтоох асуудлаар Израиль, палестинчүүдийн яриа хэлэлцээ 9-р сарын эцэст сэргэж магадгүй байна. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Европт айлчлахын өмнө ням гаригт энэ тухай мэдэгдэв. Тэрээр мягмар гаригт Лондонд Их Британийн удирдлага, АНУ-ын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийнэ. Нетаньяху пүрэв гаригт Берлинд очино. Америкийн Аннаполист болсон Ойрх Дорнодын асуудлаарх бага хурлын үеэр израиль, палестинчүүд 2007 оны 11-р сард шинээр яриа хэлэлцээ хийсэн юм. Израиль өнгөрсөн өвөл Газын зурваст цэргийн өргөн хүрээтэй ажиллагаа явуулсны дараа яриа хэлэлцээ бараг тасалдсан байна.