Афганистаны байдал хурцдаж, дордож байна гэж АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны тэргүүн, адмирал Майкл Маллен хэлэв. Талибан хөдөлгөөнийхөн илүү сайн дайтаж, тактикаа бэхжүүлсэн гэж америкийн цэргийн дарга тайлбарлав. Дараагийн 12-18- сард “Талибан”, “Аль-Каида” бүлгийн тэмцэл эрс өөрчлөгдөнө гэж Маллен мэдэгдэв. Афганистан дахь америкийн цэргийн командлагч, генерал Стэнли Маккристалын хоёр долоо хоногийн дараа танилцуулах илтгэлд тулгуурлан цэргийн тоог нэмэгдүүлэх нь зохистой эсэхийг шийдэнэ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өмнө нь Афганистанд 20 мянга гаруй цэргийн албан хаагчийг Афганистанд илгээхийг тушаасан юм. Одоогоор тэнд америкийн 62 мянган цэрэг, НАТО болон түүний түнш орнуудын 39 мянган цэрэг байна.