Гүржийн БХЯ-ны сайдыг буруу ойлгосон бололтой. АНУ гүржийн цэргүүдийг оросын эсрэг дайнд бэлтгээгүй. 8-р сраын 21-нд Ассошиэйтэд пресс агентлагийн хэвлүүлсэн өгүүлэлтэй холбогдуулж Гуржийн БХЯ-нд ингэж мэдэгдсэн байна.
Афганы компант ажилд үр ашигтай оролцоход зориулж гүржийн цэргийнхэнд америкийн зааварлагчдын өгсөн зааврыг улс орныхоо дотоодын аюулгүй байдлыг хангахад ашиглана гэж Сихарулидзегийн өгсөн ярилцлагандаа дурдсныг ингэж үгчлэн орчуулаж болно. Энэ чинь Оростой дахин дайтахад хэрэгтэй гэсэн үг үү гэж сурвалжлагчийг асуухад Сухарулидзе «Ерөнхийдөө тийм» гэж тов тодорхой хариулжээ. Цэргийн газрын толгойлогч үүгээр ч хязгаарласангүй хэрвээ ийм байдал үүсвэл Афганистанд байгаа хязгаалагдмал тооны цэргээ авчирч «Оросын түрэмгийллийн» эсрэг байлдана гэж хэлжээ. 2008 оны 8-р сард Тбилиси Өмнөд Осетийн эсрэг түрэмгийлэл үйлдэхдээ Иракаас 2000-н цэргээ татаж байсныг сануулъяа! Ер нь Саакашвилийн дэглэмд энэ нь огт тус болоогүй бөгөөд тэдний цэрэг бут цохигдож, үр дүнд нь Өмнөд Осет, Абхаз улсууд тусгаар тогтнолоо зарласан билээ. Гүржтэй холбоотон барууны орнууд улс төрийн бодлогодоо энэ шинэ бодит байдлыг тусгаж байгаа гэж ТУХН-ийн орнуудын Закавказын хүрээлэнгийн хэлтсийн дарга Михаил Александров манай радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд: Гүрж улс Өмнөд Осет, Абхаз улсуудын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсаар байгаа билээ. Бүс нутагт бүрэн хэмжээний дайн болсноос, энэ нь хөгжил байдлын арай аюул багатай үйлдэл юм. Энэ байдлаас харах юм бол Закавказын газар зүй улс төрийн байдал нилээд өөрчлөгдсөн: Өөрийн орноос гадна амьдарч байгаа иргэдийнхээ аюулгүй байдал, улс орныхоо эрх ашгийг хамгаалахын тулд хүч хэрэглэнэ гэдгийг Орос улс харуулсан. Энэ бүс нутагт шургалан орохыг хүсэж байгаа олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн ялангуяа барууны орнуудад энэ үйл явдал нь чухал сургамж болсон. Закавказьед үйл ажиллагаа явуулж болохуйц хил байгаа гэдэг ойлголт бий болсон. Энэ хилээс цааш гарвал Орос улсын талаас маш түргэн адилхан хариулт өгнө гэдгийг ойлгосон гэж тэр хэллээ.
Байдлаас харахад барууныхан үүнийг ойлгосон бололтой. Сихаруладзегийн мэдэгдлээс болж америкийн цэргийнхэн тэднээс зай барих бодлого барьж байна. Гүрж улс руу АНУ-ын тэнгисийн явган цэргийг явуулахдаа зөвхөн энэ орны цэргийг афганистаны үйл ажиллагаанд оролцоход нь бэлтгэх ганцхан зорилготой гэж америкийн цэргийнхэн мэдэгдлээ. Гүржийн БХЯ-ны сайд хэдхэн цагийн дараа Оростой дахин байлдах боломжийн тухай ярилцлагынхаа хэсгийг өөрчилсөн байна. Гэхдээ үүнийг АП агентагийн гүйлтаар хийжээ.