Өнөөдөр Курскийн цүлхэнд гитлерийн цэргийг бут ниргэсэн 66-н жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Курск мужийн бүх хот, тосгодын цэргийн бүлш хөшөөнүүдэд амьд цэцэг өргөж ахмад дайчидтай уулзана. 1943 оны зун курскийн газар нутаг дээр 50-н хоног үргэлжилсэн дэлхийн дайны түүхэнд томд орох тулалдаан болсон билээ. Хоёр талаас 4 саяас дээш хүн, 13000 танк, өөрөө явагч, 12000 цэргийн нисэх онгоц оролцсон юм. Зөвлөлтийн 250000 цэрэг дайчид эх орныхоо төлөө эрэлхэг зоригтойгоор амиа алдсан юм. Курскийн тулалдаан нь Улаан армид стратегийн давшилтанлд орох боломжийг олгосон бөгөөд дэлхийн 2-р дайны явцад эргэлтийн үе болсон билээ.