Пакистаны талибууд шинэ толгойлогчоо сонголоо.АНУ-ын АЦХ-ий пуужингийн дайралтанд өртөж нас барсан Мехсуд Байтуллагийн оронд Хакимулла Мехсуд болсон байна. Хакимулла 28-н настай бөгөөд 11-н хуний амь насыг бүрлэгсэн пакистаны Пешавар хотод 7-р сарын 9-нд болсон зочид буудлын дэлбэлэлт, 2009 оны 3-р сард Лахор хотод Шри-Ланкагийн крикетийн шигшээ багыг буудсан зэрэг онц хэрцгий алан хядах ажиллагааг зохион байгуулахад оролцсон зартай этгээд гэж Ассошиейтэд Пресс агентлаг мэдэгдсэн байна. Түүний өмнөх этгээдийг 2007 онд Равалпинди хотод алан хядах ажиллагаа үйлдэж Пакистаны ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн амь насыг хороосон гэж буруутгаж байсан юм.