Каннын наадам болон конгрессын ордонд, Номин тэнгисийн эрэг дэх францийн энэ хотод арав дах удаагаа зохиогдож байгаа Оросын дүрслэх урлагын наадам өнөөдөр нээгдэж байна. Францийн парламентын гишүүн тус хотын дарга Бернар Брошаны хэлснээр тус наадам сэдэв хэлбэрээрээ үнэхээр баялаг юм. Баярын өмнөхөн алдартай шатан дээр ододод болон зочдод зориулж орос ардын урлагын «Русский фестиваль» хамтлаг концерт тогложээ.Каннын ордонд Санкт-Петербургийн Репиний нэрэмжит зургийн академийн залуу зураачдын нүдээр Францийн өмнөд нутгийг илэрхийлсэн «Номин тэнгисийн эргийн Арабески» нэртэй үзэсгэлэн нээгджээ. Гурван өдрийн турш Татарстаны ардын дуу бүжгийн улсын чуулга, Санкт-Петербургийн Михаиловын театрын бүжгэн жүжигчид уран чадвараа францийн үзэгчдийн өмнө гайхуулах болно. Мөн Оросын киноны өдрүүд болох бөгөөд дуучид концерт тоглоно. Хамгийн сонирхолтой өдөр хаахын өмнөх өдөр даваа гаригт болно. Наадмын болон конгрессын ордны өмнөх талбай дээр татарын үндсний «Сабантуй» баяр болох бөгөөд түүнд Канн хотынхон болон зочид оролцох болно.