Оросын нийгэм нацизм, сталинизмд өөрийн ял шийтгэлийг хүлээлэгсэн гэж Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов үзэж байна. Молотов-Риббентропын алдарт гэрээнд гарын үсэг зурсны 70-н жилийн ойг тохиолдуулан «Интерфакс»-д ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Энэ баримт бичигт 1939 оны 8-р сарын 23-нд гарын үсэг зурсан нь гитлерийн Герман, ЗХУ-д халдан довтлох хугацааг хойшлуулсан билээ. Оросууд өөрсдийнхөө ирээдүйн төлөө түүхийг санан дурсаж байна, санах ч болно, гэхдээ энэ нь хэн нэгэнтэй түүхийн тооцоо хийх гэсэн хэрэг бишээ! гэж ХЗ-ийн дарга хэллээ. «Манай ард түмэн нацистын хүрэн тахалаас өөрсдөө чөлөөлөгдсөн, сталинын хүнлэг бус ажиллагааг ч таяагдан хаяж чадсан». Өөрийнхөө түүхэнд хэрхэн хандахаа бид хэнээр ч заалгахгүй гэж тэр онцлон тэмдэглэлээ. Балтын орнууд энэ оноос эхлэн энэ өдрийг нацизм, сталинизмд хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгож тэмдэглэхээр шийджээ.