8-р сарын 18-нд нас барсан Өмнөд Солонгосын тэргүүн асан Ким Дэ Чжунтэй салах ёс гүйцэтгэхээр ирсэн Умард Солонгосын өндөр хэмжээний дипломатуудыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак өөрийнхөө өргөөнд хүлээж авч уулзлаа. Ли Мен Бак төрийн эрхэнд гарснаасаа хойш анх удаагаа Умарт Солонгосын дипломатуудтай уулзаж байна. Хагас цаг ургэлжилсэн уулзалтын үеэр, хоёр Солонгос улсын хоорондын харилцааны цаашдын хөгжил амжилттай үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн БНАСАУ-ын төр тэргүүн Ким Чен Ирийн илгээлтийг уншиж танилцууллаа гэж өмнөд солонгосын мэдээллийн Ренхап агентлаг уламжиллаа. Нэг өдрийн өмнө умард солонгосын дипломатууд Өмнөд Солонгосын, улс орноо нэгтгэх яамны сайдтай уулзсан билээ. Албан ёсны бус мэдээгээр уулзалтын явцад умард солонгосын тал Сөул, Пхеньяны харилцааг сайжруулахыг уриалсан байна. 2007 оны 11-р сараас хойш хийж байгаа солонгос хоорондын анхны хэлэлцээр юм.