Халх голын дайнд зөвлөлтийн 2028 цэрэг сураггүй болсноос хойш 70 жил боллоо. Гэсэн ч тэнд эрэл хайгуулын ажил нэг ч удаа хийж байгаагүй юм. Энэ жил монголын тал анх удаа өөрийн нутаг дэвсгэртээ амь үрэгдэгсдийн цогцос, эд зүйлийг малтаж гаргахыг зөвшөөрчээ. “Байгалийн мөрдөгчид” хайгуулын экспидиц 1939 оны 6-р сарын 26-нд Буйр нуурын орчмд агаарын тулалдаанд сөнөсөн японы бөмбөгдөгч нисэх онгоц, сөнөсөн нисэх онгоцны хэсэг, цэргийн дашмаг, тогой, сумны үлдэгдэл, мина, тэмээний тах хүртэл олжээ. Халх голын тулаалдаан болсон тэр талбараас энэ бүхнийг олсон байна. “Байгалийн мөрдөгчид” бүх олдвороо Эрхүүгийн багшийн их сургуулийн музейд өгчээ. Малтлагын үеэр амь үрэгдсэн цэргийн цогцосыг мөн олсон байна. Хайгуулын багийнхан ирэх жил мөн Халх голд очино. Тэд нэр нь үл мэдэгдэх нисэгчид хөшөө босгож, цэргийн цогцсыг зохих ёсоор оршуулж, сөнөсөн нисэх онгоц хэвтэж байгаа Буйр нуурын гүнд судалгаа хийнэ.