Литвад авилгалтай холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэлд шагнал олгохыг хуулинд тусгах бодолтой байна. Холбогдох байгууллагуудад үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн хүн хохирлыг барагдуулсан мөнгө эсвэл улсад хураасан хөрөнгийн 10 хувийг шагналд авна. Хууль зүйн яамны бэлтгэсэн хуулийн төсөлд ийм зүйл оруулжээ. Хариуцлагатай комисс шагнал олгох шийдвэр гаргана. Комиссийн бүрэлдэхүүнд засгийн газрын канцлер, Сангийн дэд сайд, Дотоод хэргийн сайд орж байна.