Камчаткийн хязгаарт Авачины галт ууланд 600 гаруй хүн гарчээ. Галт уулын оргилд янз бүрийн насны хүмүүс гарснаас нутгийн нэг оршин суугч хамгийн богино хугацаанд оргилд гарсан байна. Тэрээр нэг цаг 45 минутад 2,5 км өндөр уулын оргилд гарчээ. Оросын улсын далбааны өдрөөр тэнд оросын гурван өнгөтэй далбааг хийсгэжээ.