Берлин хотноо болж байгаа хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оросын тамирчин Ярослав Рыбаков өндрийн харайлтын төрлөөр алтан медаль хүртлээ. Тэрээр 2 метр 32 сантиметрийн хөндлөвч дээгүүр харайсан байна. Дэлхийн аварга шалгаруулах өмнөх тэмцээнд Рыбаков гурван “мөнгөн” медаль хүртэж байсан юм. Түүний энэ алтан медаль оросын шигшээ багийн тамирчдын авсан 4 дэх алтан медаль боллоо.