0Орос улсад Төрийн далбааны өдрийг тэмдэглэж байна. ОХУ-ын Дээд Зөвлөл Москва хотноо хуралдах үеэр 1991 оны 8-р сарын 22-нд Цагаан ордонд төрийн бэлэгдэл алх хадуур бүхий улаан өнгөтэй далбааны оронд оросын гурван өнгөтэй далбааг албан ёсоор хийсгэсэн юм. Орос улсад 17-р зуун хүртэл төрийн нэгдсэн далбаа байгаагүй. Хаан Алексей Михайлович Романовын үеэс далбайн түүх эхэлдэг. Тэр үед 1668 онд “Бүргэд” оросын цэргийн анхны хөлгийг далайд тавьсан юм. Хөлгийн барилгын ажлыг удирдаж байсан голландын инженер Бутлер бусад орны адилаар хөлөг онгоцонд төрийн далбаа байрлуулахыг төр засгаас хүссэн байна. Оросын цэргийн хөлөг онгоцонд оросын гурван өнгөтэй далбаа ийнхүү бий болжээ.