“МАКС-2009” нисэх онгоц-сансрын олон улсын үзэсгэлэнг бүх хүнд нээлттэй өдрөөр 85 мянган хүн үзэж сонирхожээ. Москва орчмын Жуковск хотод тэд дотоодын болон гадаадын шинэ нисэх онгоцыг хараад зогсохгүй тэмтэрч үзсэн байна. Оросын “Шонхор”, “Хараацай”, францын “Патруль де Франс”, италийн “Фречче Триколори” зэрэг шилдэг нисэгчдийн бүлгийн үзүүлбэр зочдын анхаарал татаж байв. Оросын “Гидромаш” компани, Германы “Либхер” компани зорчигчийн шинэ нисэх онгоцны дугуйны эд ангийг боловсруулахад хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурлаа.