Москвагийн Басманны шүүх “Арктик си” хөлөг онгоцыг эзэлсэн хэрэгт сэжиглэж байгаа бүх хүнийг баривчлах шийдвэр гаргав. Оросын хоёр иргэн, Эстоний нэг, Латвийн нэг, харьяалалгүй гурав, сэжигтнүүдийн нэгнийх нь харьяалалыг тогтоогоогүй байна. Тэд өөрсдийгөө буруутай гэж үзэхгүй байгаа бөгөөд “Арктик си” хөлгийг шуурганаас аврахыг оролдсон экологичид хэмээн өөрсдийгөө хэлж байна. Хөлөг онгоцыг 7-р сарын 24-нд Шведийн нутаг дэвсгэрийн усанд эзэлжээ. Моторт завиар ирсэн дээрэмчид завь эвдэрсэн шалтгаанаар хөлгийн тавцанд гарсан юм. Тэд багийн гишүүдэд буу тулган тэдний хэлснийг биелүүлэхийг шаарджээ. Тиймээс “Арктик си” хөлөг навигацийн төхөөргөө унтарагаад Африкийн зүг дээрэмчдийн заасан маршрутаар хөдөлсөн байна. Оросын тэнгисийн цэргүүд ганц удаа гал нээлгүй тэднийг суллажээ.