Саяно-Шушены усан цахилгаан станцад гарсан ослын улмаас 66 хүн үрэгджээ. 9 хүнийг сураггүй болсон гэж үзэж байна. Машины хэсгийн барилгад хэн ч байхгүй эсэхэд эргэлзэхгүйн тулд дор хаяж 4 удаа тэр хавийг шалгасан гэж Онц байдлын яамны тэргүүн Сергей Шойгу өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Саяно-Шушены усан цахилгаан станц харьяалагддаг “РусГидро” компани ослын хариуцлагаас зайлсхийх бодолгүй байна. Компанийн тэргүүн Василий Зубакин амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд энэ тухай мэдэгдэв. Одоо “Рус Гидро” компани нөхөн төлбөр төлөх тухай засгийн газрын даалгаврыг биелүүлж байна. Осолд ойр дотны хүмүүсээ алдсан хүмүүсийн ар гэрийнхэн “РусГидро” компанид ихээхэн гомдолтой байсан юм. Компани нөхөн төлбөрийн хэмжээг 5 сая рубль хүртэл нэмэх ёстой гэж тэд үзэж байна. Саяно-Шушены усан цахилгаан станцад 8-р сарын 17-нд осол гарсан юм. Шалтгаан нь хараахан тодорхойгүй байгаа усны хүчтэй цохилтын улмаас машины барилга сүйрч, станцын 10 гидроагрегатын 3 нь ноцтой сүйрчээ. Дэлхийд томоохонд ордог усан цахилгаан станцын үйл ажиллагааг ослын дараа зогсоосон байна.