Афганистаны бүх мужид ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тоолж дууслаа. Хараат бус сонгуулийн комисс энэ тухай мэдэгдэв. Өнөөдөр 7 мянган сонгуулийн тойргийн дүнг сонгуулийн төв штабд хүргэнэ. Саналын хуудсыг нарийн шалгасны дараа сонгуулийн урьдчилсан дүнг 8-р сарын 25-нд зарлана. Сонгуулийн эцсийн дүн 9-р сарын 17-оос наана гарахгүй. Үүний зэрэгцээ мужуудад орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчдийн сонгуулийн саналын хуудсыг тоолсоор байна. Ердөө 30 мужид саналын хуудсыг тоолж дуусчээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр ерөнхийлөгчийн албан тушаалд хоёр дахь удаа өрсөлдөж байгаа Хамид Карзай түүний гол өрсөлдөгч Абдулла Абдулла ялалт байгуулах тэнцүү боломжтой байна. Хоёр дахь шатны сонгууль явуулахыг үгүйсгэхгүй гэж сонгуулийн комисс үзэж байна.