Москва орчмын Жуковск хотод болж байгаа МАКС-2009 нисэх онгоцны үзэсгэлэнгийн үеэр Орос улсын агаарын зэвсэгт хүчин “Тактикийн пуужингийн зэвсэг” корпорацаас 6 тэрбум рублийн шинэ зэвсэг худалдан авчээ. Агаарын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Александр Зелин өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Орос улсын Агаарын зэвсэгт хүчин ойрын хоёр жилд 14 төрлийн зэвсгээс бүрдэх пуужингийн шинэ цогцолбортой болно” гэж тэр хэлсэн байна. Өнөөдөр “МАКС-2009” үзэсгэлэнд хүссэн хүн бүр очих боломжтой. Үзэсгэлэнд очиж байгаа хүмүүс агаар, сансрын салбарын сүүлийн үеийн бүтээлийг сонирхох боломжтой.