Монгол улсад 8-р сарын 25-26-нд айлчлах Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрхүү мужийн дарга Дмитрий Мезенцев багтжээ. Улаанбаатар хотноо Халх голын орчимд зөвлөлт-монголын цэргийн ялалтын 70 жилийн ойн ёслолын арга хэмжээ болно. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. “Байгаль орчмын залуус-Халх голын баатаруудад” залуучуудын гурав дахь аялалын хүрээнд болж байгаа арга хэмжээ энэхүү айлчлалаар өндөрлөнө. Тухайлбал Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөнө. Мөн төлөөлөгчид Халх голын ялалтын 70 жилийн ойг тохиолдуулсан баярын хуралд оролцоно. Одоогоор экспидицид оролцогчид Шелехов, Байкальск, Улаан-Үд, Хяхт, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Говь-сүмбэр, зэрэг хотод буудаллаж 3 мянга гаруй км зам туулжээ. Дараагийн долоо хоногт аялалд оролцогчдыг Монгол Улсын ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борис Говорин нар хүлээн авч, уулзана.