0Орос улсын Ерөнхийлөгч Д.Медведев 8-р сарын 24-нд Буриадад “Сибирийн бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжил” зөвлөлгөөн хийнэ. Үүнээс гадна Орос улсын ерөнхийлөгч Улан-Үдийн нисэх онгоцны үйлдвэр, галт тэрэгний засварын үйлдвэр, Иволгийн дацанд очино. Буриадын засгийн газар Орос улсын ерөнхийлөгчид тавих асуултаа жагсаажээ. Тухайлбал Орос-монголын хилийн Желтура болон Айнекийн хэсгийн шалган нэвтрүүлэх цэгийг хэвээр үлдээх тухай юм. Орос, Монголын иргэд харилцан визгүй зорчих горимыг нэвтрүүлэх асуудлыг орон нутгийн засаг захиргаа ерөнхийлөгчид тавих бодолтой байна.