Орос улсад А/H1N1 томуугаар өвдсөн хүмүүсийн тоо 187 болтол нэмэгдлээ. Орос улсын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Дэлхийд аюултай вирусээр бараг 250 мянган хүн өвдөж, 2000 гаруй нь нас барсан байна. Орос улсад А/H1N1 томуугаар өвчлөгсдийн тоо энэ намар ихсэж магадгүй байна. Эрхүү, Уфагийн лабораторид бүтээсэн вакцин энэ үеэр бэлэн болж, клиник туршилт хийнэ.