ЗХУ 70 жилийн тэртээ Молотов-Риббентропын гэрээ байгуулсан нь Москвагийн хувьд дайны давшилтыг хойшлуулах цорын ганц арга байсан. Оросын түүхийн хүрээлэнгийн захирал Андрей Сахаров “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийнхүү ярив. Тухайн үед Англи, Франц улс Герман, ЗХУ-ыг хооронд нь хэрэлдүүлэхийг эрмэлзэж байсан гэж тэр үеийн байдлыг тэр ийнхүү тайлбарлав. Европт дайнаас зайлсхийх аргагүй болохыг мэдэж байсан зөвлөлтийн удирдлага өрнөдийн ардчиллыг дэмжигчдэд халдан түрэмгийлэгчдийн үйл ажиллагааг зогсоохыг санал болгосон ч, тэд дурын яриа хэлэлцээг тасалдуулж байсан юм. Тиймээс 1939 оны 8-р сард Берлин үл халдан тухай гэрээ байгуулахыг санал болгож, ЗХУ зөвшөөрсөн байна.