Саяно-Шушены цахилгаан станцад 8-р сарын 17-нд гарсан ослын үр дагаврыг арилгах ажил үргэлжилж, машины хэсгийн барилгад живсэн хүмүүсийг хайсаар байна. Ус хөөрөгдөж гаргах үеэр хүмүүсийн цогцос олдсоор байна. Одоогоор 2 мянган хүн аврах ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ осол гарсан усан цахилгаан станцад Орос улсын ерөнхий сайд В.Путин очжээ. Тэрээр станцын болон аврах ажилтнуудтай ярилцаж, станцыг сэргээн засварлах төлөвлөгөөг хэлэлцэх зөвлөлгөөн хийсэн байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Саяно-Шушены усан цахилгаан станцад осол гарсантай холбогдуулан хүн ам, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр тасралтгүй хангах, ингэхдээ цахилгаан эрчим хүчний үнийг өсгөж болохгүй гэжээ. Ослын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд улсаас сая рубль олгоно хэмээн В.Путин хэлсэн юм.