Торонто хотноо болж байгаа 2 сая долларын шагналын сантай Эмэгтэйчүүдийн теннисний холбооны 1-р ангиллын тэмцээнд оросын тамирчин Мария Шарапова 3-р тойрогт нутаг нэгт Вера Звонареваг 6:2, 7:6 оноогоор хожжээ. Шувтаргын дөрөвний нэгт тэрээр Польшийн теннисчин Агнешка Радванскийтай тоглоно. Урьд гуравдугаар тойрогт Елена Дементьева болон Алиса Клейбанова нар ялсан юм. Дементьева шувтаргын дөрвний нэгт австралийн тамирчин Саманта Стосуртай, харин Алиса Клейбанова Сербийн тамирчин Елена Янкович болон Бельгийн тамирчин Ким Клийстерс нарын ялсантай нь тоглоно.