“МАКС-2009” олон улсын нисэх онгоцны үзэсгэлэн өнөөдөр хүссэн хүн бүрт нээлттэй. Үзэсгэлэнд ирсэн хүмүүс нисэх онгоц, сансрын салбарын сүүлийн үеийн бүтээлтэй танилцах боломжтой. Үзүүлэх нислэгийн шахуу хөтөлбөртэй байна. Тухайлбал энэ үеэр “Хараацай”, “Оросын шонхорууд”, францын “Патруль дэ Франс”, италийн “Фречче Триколори” зэрэг шилдэг нисэгчдийн бүлгийн үзүүлэх тоглолт болно. Оросын орчин үеийн “Сухой Супержет” иргэний анхны нисэх онгоцыг олон нийт тэнгэрт харах боломжтой. Төлөвлөсөн бага хурал, семинар зэргийг зохион явуулахад олны хөл огт саад болохгүй гэж үзэсгэлэнг зохион байгуулагчид ярьж байна. Өнөөдөр үзэсгэлэнд оролцогчид шинжлэх ухаан, нисэх онгоц болон сансрын салбарын хөгжлийн ирээдүйг хэлэлцэнэ. Энэ жил МАКС үзэсгэлэн нээгдэхийн урьд өнгөрсөн ням гаригт Жуковскийн тэнгэрт Су хоёр сөнөөгч нисэх онгоц мөргөлдөж, эмгэнэлтэй үйл явдал тохиолдсон юм. Энэ үеэр “Оросын гүн” шилдэг нисэгчдийн бүлгийн командлагч Игорь Ткаченко нас барсан байна.