Адены тохойд хөлөг онгоцыг дээрэмчдээс хамгаалж байгаа Орос улсын Номхон далайн флотын хөлөг онгоцны отряд янз бүрийн орны иргэний хөлөг онгоцноос бүрдсэн гурав дахь цувааг дагалдаж байна. Номхон далайн флотын хэвлэлийн албаны дарга Роман Мартов энэ тухай мэдэгдэв. Хөлөг онгоцны энхийг сахиулагчид намар хүртэл Африкийн эвэр гэгддэг эрэг орчимд аюулгүй байдлыг хангана. Энэ отрядад тэнгисийн явган цэргийн анги, тэнгисийн дээрэмчдийг эрж хайж, агаарт тагнуул хийх хоёр нисдэг тэрэг байгаа. Оросын хөлөг онгоцууд 2008 оны 12-р сараас өнөө хүртэл янз бүрийн орны 100 гаруй хөлгийг Африкийн эрэг орчмын аюултай хэсгээр дагалдан явжээ. Бусад орны хөлөг онгоцууд мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж байна.