Саяно-Шушены усан цахилгаан станцад амь үрэгдсэн хүмүүсийн тоо 26 боллоо. Станцын 49 хүний хувь заяа тодорхойгүй байна гэж ослын үр дагаврыг арилгах штабаас уламжлав. Одоогоор 2 мянга орчим хүн ослын үр дагаврыг арилгахаар ажиллаж байна. Нурангийг янзалж, усанд автсан машины хэсгийн байрнаас хүмүүсийг эрж хайсаар байна. Осол-сэргээн засварлах ажил явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ачсан Онц байдлын яамны бас нэг онгоц өчигдөр Москвагаас нислээ. Саяно-Шушены усан цахилгаан станцад 8-р сарын 17-нд осол гарсан юм. Шалтгаан нь хараахан тодорхойгүй байгаа хүчтэй усан цохилтын улмаас машины хэсгийн байр нурж, станцын 10 гидроагрегатаас 3 нь ноцтой нурсан байна. Дэлхийд томоохонд ордог усан цахилгаан станцын үйл ажиллагааг ослын дараа зогсоосон юм.