Афганистанд ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь үеийг явуулж магадгүй. Сонгуулийн хэсгээс гарч буй сонгогчдоос авсан санал асуулгаас үзэхэд нэр дэвшигчдийн хэн нь ч пүрэв гаригт болсон сонгуульд сонгогчдын талаас илүү хувийн санал аваагүй байна. Сонгуулийн хэсэгт ирсэн иргэдийн 45 орчим хувь нь одоогийн ерөнхийлөгч Хамид Карзайг дэмжсэн байна. Гол өрсөлдөгч Афганистаны Гадаад хэргийн сайд асан доктор Абдулла түүнээс 20 хувиар бага санал авчээ. Саналын хуудсыг хоёр долоо хоног тоолно. Хэрэв нэр дэвшигчдийн аль нь ч 50 хувиас илүү санал авахгүй бол 9-р сард хоёр дахь шатны сонгууль болно. Террористууд сонгуулийг тасалдуулахын тулд олон удаа халдсан байна. Зэвсэгт этгээдүүд Афганистаны 15 мужид 70 гаруй удаа халдсан гэж Хамид Карзай мэдэгдэв. Аюул заналыг үл харгалзан Афганистаны ард түмэн сонгуулийн хэсэгт саналаа өгөхөөр ирсэнд тэр талархажээ.