Орос улсын Эрхүүгийн бактерийн эм бэлдмэл бэлтгэдэг компани А/H1N томуугийн эсрэг туршилтын вакцин үйлдвэрлэллээ. Энэ вакциныг клиникийн өмнөх болон клиникийн судалгаа хийх улс орны эрдэм шинжилгээний байгууллагад илгээнэ. Шинжээчид вакциныг нааштай үнэлбэл үүнийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлнэ. Үүнийг есдүгээр сарын эцсээр бөөнөөр үйлдвэрлэнэ гэж компанийн удирдлага үзэж байна. Мөн Эрхүүд хамранд хийдэг “амьд” хэмээх вакцин, Уфа хотод тарьдаг вакциныг үйлдвэрлэж байна. Мөн Санкт-Петербургийн Оросын анагаах ухааны академийн Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн “вирусын” эсрэг вакцин бүтээж байна. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийд энэ томуугаар 230 мянга гаруй хүн өвджээ. Орос улсад өвчний 190 тохиолдол бүртгэгдээд байна.