Оросын иргэдийн гадаад валютын хадгаламж 7-р сарын эхэнд 30 хувьтай байгаа нь хямарлын өмнөх үеийнхээс хоёр дахин их байна. Иргэд сүүлийн хагас жилд 0,6 триллион рубль банкинд хадгалжээ. Үүний рубль, валютын хадгаламж яг тэнцүү байна гэж Төв банкнаас уламжлав. Америкийн нэрд гарсан хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффет долларын байр суурь хэлбэлзэж, худалдан авах чадвар буурна гэж үзэж байна.