Орос улсын батлан хамгаалах яам дэлхийн томоохон тээврийн хэрэгсэл болох Ан 124 “Руслан” нисэх онгоцны үйлдвэрлэлийг сэргээхээр шийджээ. Ийм нисэх онгоц арилжааны болон цэргийн тээвэрт хэрэгтэй гэж Москва орчмын Жуковск хотод болж байгаа МАКС-2009 нисэх онгоцны үзэсгэлэнд ороцож байгаа Орос улсын Агаарын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Зелин хэллээ. Орос, украины зохион бүтээгчдийн хамтран бүтээсэн “Руслан” нисэх онгоцууд Афганистанд НАТО-ийн ачааг хүргэж, зөвхөн арилжааны нислэг үйлдэж байна. Нисэх онгоц 3 мянга гаруй км зайд 130 тонн хүртэйл ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.