“Арктик Си” хөлөг онгоцны багийн гишүүд суусан Оросын Агаарын зэвсэгт хүчний нисэх онгоц Москвад ирлээ. Уг нисэх онгоц сураггүй болсон хөлөг онгоцыг хоёр долоо хоног гаруй эрж хайсан юм. Долдугаар сарын эцэст сураггүй болсон хөлөг онгоцыг 8-р сарын 16-нд Кабо-Вердийн арал улсаас холгүй Атлантын далайд илрүүлжээ. Хөлгийн 15 далайчин бүгд эсэн мэнд байна. Тэднээс 11 нь нутаг буцаж, хөлгийн ахмад зэрэг дөрвөн хүн хөлөгтөө жижүүрлэхээр үлдсэн гэж Оросын Гадаад хэргийн яам уламжлав. Эстони, Латви, Оросын 8 иргэн “Арктик Си” хөлгийг эзэлсэн байжээ. ОХУ-ын “Ладный” тэнгисийн цэргийн флотын шумбагч хөлөг гэл нээлгүй далайчдыг сулласан байна.