Орос улсад бүс нутгийн тэргүүний албан тушаалд нэр дэвшүүлэх шинэ схемийг сорьж байна. Ерөнхийлөгч Д.Медведев “Нэгдсэн Орос улс” намын идэвхтнүүдтэй өнөөдөр Сочи хотод уулзахдаа энэ сэдвийг хэлэлцэж байна. Саяхан сонгуулийн хууль тогтоомжид оруулсан өөрчлөлтийн дагуу бүс нутгийн парламентад олонх болж байгаа нам бүс нутгийн тэргүүний албан тушаалд гурван хүнийг нэр дэвшүүлж, ерөнхийлөгчид танилцуулах боломжтой болсон. Нэр дэвшигчийг бүс нутгийн хууль тогтоох байгууллага батална. Урьд бүс нутгийн тэргүүнийг бүх нийтийн санал хураалтаар сонгодог байжээ.