Орос улсын гадаад тагнуулын алба дэлхийн хоёрдугаар дайны үеийн 60 гаруй баримт бичгийг нууцын ангиллаас гаргажээ. Эдгээрийн дотор ганцхан хувь байгаа дэлхийн тэргүүлэх гүрний гадаад бодлогын яамдын нууц зурвас, нууц түлхүүр, цахилгаан мэдээ, илтгэл зэрэг байна. Шинжээчдийн баталж байгаагаар Молотов-Риббентропын 1939 онд байгуулсан пакт тухайн үед Сталин Гитлертэй үгссэн бус ЗХУ-ыг батлан хамгаалах цорын ганц арга хэмжээ байсныг баримт баталж байна. Нууцын ангиллаас гаргасан баримтаас үзэхэд 1938 онд Мюнхений гэрээнд гарын үсэг зурсан британи, францын засгийн газар нацистуудтай хамтран ажиллах найдвар тавьж байжээ.