Балтын тэнгисийн орнууд, Польш, Финлянд зэрэг орны фашизмын эсрэг байгууллагын төлөөлөгчид олон улсын нэгдсэн байгууллага байгуулав. Латвийн Айзкраукл хотод жил тутам болдог чуулганы үеэр холбогдох тохиролцоонд хүрчээ. Форумд оролцогчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, шинэ нацизм, гадны хүнийг гадуурхаж буй баримт сэлтийн талаар мэдээлэл солилцов. “Ваффен СС”-ийн нацист отрядын легионер байсан хүмүүсийн жагсаал Латви, Эстонид жил тутам болдог. Нацист бүлэглэлийн энэ отряд дэлхийн хоёрдугаар дайны үеэр еврей болон бусад үндэстнийг бөөнөөр хоморголон устгасан юм.